Monday, June 6, 2011

How I knew she was the one


Түүнийгээ мөн гэдгийг хэрхэн мэдсэн бэ буюу жинхэнэ хайр мөн гэдгийг яаж мэдсэн талаар..

Нэлээн дээр бүр дээр энэ нийтлэлийг олж уншчихаад бичнэ дээ гээд л бодоод яваад байсан юм. Санаа нь бол эрэгтэй хүмүүс яаж ханиа, хайртай эмэгтэйгээ мөн гэдгийг нь мэддэг бас ухаардаг талаар хүмүүсийн туршлагаас хуваалцсан байгаа. Гарчгийг нь харин өөрийнхөөрөө жаахан өөрчилчихсөн.


 Робби Виллиамсийн хүртэл She's the one гээд дуу байдагдаа. Тэгэхээр эрэгтэй хүмүүс коммитмент буюу гүнзгий харилцаанаас айдаг гэсэн нэг ёсны домог маягийн юм энүүгээр тэрүүгээр явж л байдаг. 

Энэ нийтлэлийн тайлбар буюу оршил нь:
Эрэгтэй хүнийг юу магадгүй гэсэн эргэлзээнээс тийм үрүү түлхдэг вэ? 15 залуу юу тэр эмэгтэй нь The One буюу яах аргагүй жинхэнэ хайртай хүн нь мөн гэдгийг ухаарахад хүргэсэн талаараа хуваалцсан. 

Уншаад үзэхээр нэг их хөөрхөн гэхэд ч хаашаа юм харин сэтгэл хөдөлгөмөөр сонин сонин зүйлсээс жинхэнэ хайр мөн гэдгийг ухаарсан тохиолдлууд байгаа.


Цаг хугацаанд бүх зүйл тодорхой болно
"Анхны харцаар дурлана гэдэг зүйлээс огт хөндлөн буюу эсрэг зүйл байсан. Бид нэг компанид жилээс илүү хугацаанд хоорондоо огт ярьж үзэлгүйгээр ажиллаж ирсэн. Гэвч нэг өдөр хувь заяагаар ажилчдын чөлөөт цагаар [happy hour] миний хажуугийн суудал сул байж таарлаа. Бид нэг цагийн турш ярилцсаны эцэст ижилхэн Винни-де-Пухтэй* цагтай байснаа анзаарч билээ — Вашингтоны ажилчдын хэнээс ч оломгүй тийм ховор тохиолдол. Тэгэхэд л бид хамт байхаар заяагдсан гэдгийг мэдсэн."
— Patrick Riccards, 28, Alexandria, VA
*Winnie-the-Pooh

Plucky* эмэгтэй
[*Having or showing courage and spirit in trying circumstances = ямар ч үед зоригтойгоор хөгжилдөж чаддаг гэж дөхүүллээ, доод талаас уншихаар ороод ирэх байх]
"Би эхнэртэйгээ 30 дөнгөж хүрэхийнхээ өмнө танилцаж билээ. Бид ярилцаад 10 минут өнгөрч байтал надаас сүүлд гарсан Rogaine*-ы сурталчилгааг үзсэн эсэхийг асуусан юм. Би 20 өнгөрч явахдаа бараг үсгүй болж халзарсан тул асуулт нь нэлээн бүдүүлэг гэж хэлж болохоор байлаа. Гэхдээ тэр үед түүнийг үнэхээр ийм бодлогогүй эсвэл гайхалтай наргианч 2-н аль нэг л байлгүй гэж дотроо дүгнэсэн. Харин тэр 2 дахь нь болж таараад түүнийг болзоонд урьж 10 сарын дараа гэхэд бид 2 гэрлэлтээ батлуулсан."
— Rob DeRocker, 42, Brooklyn
гэдэг нь үс ургуулдаг бүтээгдэхүүний бренд 


Эхлээд хурим, тэгээд...
"Нэг хурим дээр миний өөдөөс хараад эсрэг талд нэг үнэхээр царайлаг хүрэн үстэй эмэгтэй өвөр дээрээ жоохон охинтой сууж байлаа. Охиныг түүний хүүхэд л байлгүй гэж дотроо бодсон. Тэр үед би ганц бие, гүнзгий харьцаанд, тэр тусмаа хүүхэдтэй эмэгтэйтэй гүнзгий харьцаанд орох сонирхолгүй байсан юм. Гэхдээ л түүнээс нүдээ салгаж чадсангүй. Тэр охиныг яаж тэвэрч байгаа нь, хоорондоо хэрхэн харилцаж байгаа нь намайг татаж байлаа. Ёслолын дараа олон хүний дундаас түүнийг хайгаад олсонгүй тул шөнө дундын үед хайлтаа зогсоох гэж байтал нэг настай эмэгтэй надаас болзоотой ирсэн эсэх талаар асуулаа. Их л айдастайгаар үгүй гэж хариултал дүүтэйгээ танилцуулж болох уу гэж асуусан. Mary миний хайгаад байсан нөгөө бүсгүй байсан ба өвөр дээр нь сууж байсан охин нь үеэл нь болж таарсан! Харин дараа нь
тэр миний эхнэр болж төгссөн."
— Steve Rosa, 37, Rumford, RI

Сахлын ус*
"
Эхнэр минь надаас эгч, аль хэдийнэ сургуулиа төгсчихсөн байсан тул анх болзож эхлэхдээ би эхнэрээсээ бага зэрэг айж, биеэ барьдаг байлаа. Нэг орой [тэр] романтик оройн хоол бэлдээд Лондонд амьдардаг байхдаа түрхдэг байж байгаад энд Америкаас олж чадахгүй байсан сахлын усаар гэнэтийн бэлэг барьлаа. Миний төлөө үүнийг хийсэн гэхээр яах аргагүй хайр л байх ёстой. Түүнийг шүршүүрт орсны дараа ногоон торгомсог хувцастай, бие нь хатаагүй байхыг санамсаргүй олж харсан нь тийм ч болчимгүй буруу зүйл биш болж хувирсан. "
— Keith Stephens, 34, Dallas
*close shave – close call – дөнгөж яг л гүйцэлдүүлэх

Home run
*

"
Анх удаагаа намайг ESPN сувгийн SportsCenter нэвтрүүлгийг үзэхээр зурагтаа тааруулахад Hope надаас сувгаа солихыг шаардаагүй. Бид 2 үүрд хамт байна гэдгийг тэгэхэд би шууд мэдсэн."
— Jason Brown, 29, Troy, MI
* baseballhome run гэдэг нь бөмбөгийг цохьсон тоглогч нэг тоглолтоор эсрэг багтаа зогсоох боломж олголгүй, огт зогсолгүй баазуудаар дайран өнгөрөхийг хэлнэ.

Тогоочийг үнсээд ав
"
Andrea бид 2 анх коллежид сурч байхдаа шөнө дундын өглөөний цайны үеэр найзуудаараа дамжуулан танилцаж байлаа. Тэр дороо л түүний ухаан, гоо үзэсгэлэн, байгаа байдалд нь татагдсан. Гэвч түүнтэй дахин уулзах боломж
сарын дараа л дахиж олдсон. Би түүний ажилладаг байсан pub-д нь очсон юм. Түүнийг надад үнэгүй чизбургер, шарсан төмс өгөхөд нь бүх зүйл ойлгомжтой болсон. Бид 2 хоёр жилийн дараа гэхэд гэрлэлтээ батлуулсан."
— David DeFusco, 37, Cheshire, CT

Хайртай залуугийнхаа хажууд нь зогс
"
3 жилийн өмнө би ажлаасаа гэнэт халагдсан юм. Үүнээс муу зүйл болж болохооргүй байлаа. Яг тэр үед дөнгөж шинэ байр худалдаж аваад байсан тул төлбөрийн талаар санаа зовж байсан. Найз охиндоо энэ талаар хэлэхэд тэр санаа зовоод хэрэггүй хоёулаа хамтдаа даваад гарна гэж намайг тайвшруулсан. Яг тэр үед би хэзээ ч түүнээс илүү хүнийг олж чадахгүй гэдгээ ойлгож билээ. Ажил олоход хэцүү гэдгийг мэдэж байсан ч тэр надаас салаагүй. Бидэнд гэрлэлтээ амжилттай байлгахад шаардагдах хүч байгаа юм байна гэдгийг тэгэхэд би ухаарсан.."
— Chris Watts, 28, Windsor, CT

Хуримын ордонд аваачсан аялал
"
Найз бүсгүй маань анх надгүйгээр аялалд явсан тэр хугацаанд би түүнийг огт санаанаасаа гаргаж чадахгүй байлаа. Түүнийг маш их санасан. Аяллаасаа буцаж ирээд хаалгаар орж ирэх тэр мөчид нь нэг өвдөг дээрээ сөхөрч суугаад өөртэйгээ гэрлэхийг хүссэн."
— Brian Shultes, 40, Palmetto, FL

Танилцаад л сүйт залуу
"
Би Deborah-тай коллежид байхдаа нэгэн үдэшлэг дээр анх танилцаж байлаа. Өөрийгөө дөнгөж танилцуулаад байтал өөрөөс нь салж өгөхгүй байгаа нэгэн залуугийн талаар надад хэлсэн. Тэр залууг ирэхэд нь би өөрийгөө түүний сүйт залуу гэж танилцуулахад тэр залуу ичээд яваад өгсөн. Deborah талархахаас гадна сэтгэл хангалуун байлаа. Үлдсэн бүхэл шөнийн турш намайг өөрийнхөө сүйт залуу гэж хүмүүст танилцуулсан.  Бид болзож эхлээд 2 жилийн дараа л албан ёсоор сүй тавьсан ч анх танилцсан цагаасаа л сүй тавьсан мэт байсан."
— David O'Brien, 29, St. Louis

Caught in her web*
"Bobbi
бид 2 энгийн хүмүүсийн танилцдаг шиг танилцаагүй. Бид интернэтээр Match.com –р дамжуулан танилцсан. Уулзахаасаа сарын өмнөөс бараг өдөр болгон бие бие үрүүгээ э-мейл бичилцдэг байлаа. Тэр нээлтэй, дулаан дотно бас үнэнч шударга байсан. Анх удаагаа уулзахад яг л хуучин танилтайгаа эргээд уулзаж байгаа мэт бас хүсэн хүлээж мөрөөдөж байсан хүнтэйгээ уулзаж байгаа мэт мэдрэмжүүд зэрэг төрсөн. Гэхдээ түүний нээлттэй байдал, юмыг хүлээн авах чадвар болоод наргианч хөгжилтэй зан нь э-мейлээс нь л мэдэгдэж байсан нь түүнийг яах аргагүй мөн гэдэг бодолд намайг баттай хүргэсэн. "
— Mark Bowland, 31, Sacramento, CA
*орчуулаагүй нь дээр болов уу. Web – аалзны тор & интернэт

Сална гэдэг хэцүү
"Susan
бид хоёрын харилцаа 8 жил үргэлжилсэн түүхтэй
 байлаа. Бид хол байдгаасаа болоод 6 долоо хоногт ганц л удаа уулздаг байсан тул бидний харилцаа унтарч эхэлж байсан. Нэг амралтын өдрүүдээр бид хэсэг найзуудтайгаа далайн эрэг явж амарсан юм. Тэгэхэд би өөрийн мэдэлгүйгээр найзуудтайгаа ихэнх цагаа өнгөрүүлсэн байлаа. Буцах замдаа бид 2 үүний талаар маргаад манайд ирснийхээ дараа тэр юмаа баглаж харин би түүнийг онгоцны буудалд хүргэж өгсөн. Түүнийг онгоцондоо суусны дараа  ямар их санаж байгаагаа ухаарсан. Миний амьдралд тэр зайлшгүй байх хэрэгтэй байлаа."
— Brad Barber, 45, Mebane, NC

Хайрын давалгаа
"Миний хамгийн дуртай зүйл бол surfing буюу давалгаанд гулгах байлаа. Нэг удаа би найз охиноо анхан суралцагчдын хэсэгт аваачиж яаж гулгахыг зааж өгөхөөр болсон юм. Далайн эрэгт очсоныхоо дараа би 10 фут* өндөртэй давалгаанд гулгахыг хүсэн байж ядаж байлаа. Тэр дороо л миний хүслийг ойлгосон найз охин маань 'Намайг өдрийн хоол бэлдэж байх хооронд чи найзуудтайгаа явж гулгавал ямар вэ?' гэж санал болгосон юм. Тэр мөчөөс л үлдсэн бүх амьдралаа түүнтэй хамт өнгөрөөхийг хүсэж байгаагаа ухаарсан."
— Dan Jenkin, 33, Santa Cruz, CA
*1 foot = 30.48 centimeters


Хайрандаа сэтгэл хангалуун
"Lisa
бид 2 20 жилийн өмнө сургуульд байхдаа анх ахлах ангийн үдэшлэгийн үеэр танилцан билээ. Хэдийгээр түүнд анхны харцаар дурласан боловч тэр үедээ яагаад дурласнаа сайн мэддэггүй байлаа. Зөвхөн түүнийг бусдаас өөр гэдгийг л мэдэж байлаа. Бид одоо гэрлээд 13 жил болж байгаа бөгөөд одоо би түүнд яагаад татагдсанаа мэддэг болсон: түүний амьдралыг хүлээн авдаг чанар. Тэр минь бүх зүйлийг өөрийнхөөрөө хөгжилтэй болгож чаддаг авьяастай."
— Phil Lehr, 36, Bergenfield, NJ

Бүжиг
"Намайг г
эрлэлтээ цуцлуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа Annette бид 2 сохор болзоонд явсан. Бид хэсэг найзуудын хамтаар клуб орсон юм. Тэр шөнөжин нэг найзтай маань бүжиглэж таарсан учраас миний урам хугараад байлаа. Харин клуб хаах дөхөхөд би түүнийг дахиад сүүлийн уух юманд явахыг санал болгожүлдсэн хэсэг нь бараг л түүх. Тэр надтай хамт дараа нь манайд ирж бид 3 хоногийн дараагаас хамт амьдрах болсон. Одоо бид гэрлээд хамтдаа 10 жилийг аз жаргалтай өнгөрөөгөөд байна."
— Tom Phillips, 50, New York

Тэр түүнийг галзууруулдаг байлаа*
"
Би найз охинтойгоо болзоод 6 долоо хоног өнгөрч байхдаа Atlantic City үрүү хамт аяллаар явахаар боллоо. Энэ үед зун цаг байлаа. Хэдийгээр ердийн үед 2 цаг машинаар явдаг ч замын түгжрэлээс болоод 5 цагийн дараа л зорьсон газраа очсон. Хачирхалтай нь надад огт ядаргаатай санагдаагүй. Бидний яриа сонирхолтой үргэлжилж байснаар барахгүй тэр миний бүх инээдгүй онигоонуудад инээсэн! Тэр яах аргагүй мөн. "
Stephen Blumberg, 28, Great Neck, NY
*галзууруулах нь гэхдээ сайн талаараа, lol,  ухаангүй дурласан ч гэх юм уу

No comments:

Post a Comment

баярлалаа