Мөөгтэй хийсэн яриа
6 сарын 5нд юм байна, Маргааш нь эконометрикийн шалгалттай гэсэн үг л дээ, бас 5нд ирнэ гэж хүлээлгэж хүлээлгэж аав маргааш ирэх байлаа
Monday, September 26, 2011
Sunday, September 25, 2011
Үзүүлбэр үзүүлэгч
the entertainer гээд ая байдагдаа, бараг л хүн бүр мэдэх болов уу.
Entertainer гэдэг үгийг үзүүлбэр үзүүлэгч гээд хөрвүүлчихлээ
Дургүйг чинь хүргээд байгаа хүн байвал, тийм хүн байвал зүгээр л үзүүлбэр үзүүлж байна л гэж бодоод өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хэлсэн үгээрээ бас хийсэн үйлдлээрээ нүд хорсгосон, дургүй хүргэсэн, уур хүргэсэн, эгдүү хөдөлгөсөн гээд янз бүрийн хүмүүс л энэ хорвоод байгаа. Тэр болгонд нь бухимдах сайхан бас онц зүйл огт биш. Уурлалаа, бухимдлаа, үг хаялаа, хүнд ярилаа гээд юу нь сайхан юм. Тэгээд ч муудалцлаа гэхэд нөгөө хүн нь ямар ч хүн таарах юм билээ. Муугаар бодоход гай гэдэг нь таарч мэдрэл муутай тэгээд бас дээрээс нь бяртай хүн таараад гэмтээж ч болно. Эсвэл далдын хүчтэй бөө мөө байдаг ч юм уу. Ер нь ямар ч байж болох. Одоо цагт болгоомжтой байхад гэндэхгүй.
Тийм болохоор харин ч энэ болгоныг өөртөө сайн байхаар эргүүлэх / харах хэрэгтэй. Сайхан инээгээд л өнгөрөхгүй юу. Инээх чинь сайхан. Гэхдээ тэр хүнийг шоолж биш. Тэр хүн үзүүлбэр л үзүүлж байгаан. Яг кино концерт цирк шиг. Харин чиг таныг инээлгэж байгаа, уураа хянах дадлага туршлага олгож байгаа, ингэвэл муухай харагддаг юм шүү гэдгийг мэдрүүлж байгаа тийм л "ачтан".
Laugh, smile, enjoy. Be open-minded.
Smilers never loose.
Үнэндээ бууж өгч байгаа юм шиг харагдавч үнэнийг нь та өөрөө мэднэ
Sunday, September 18, 2011
Элээ
Элээ. Элээ хэрээнд дурлачихаад тойроод дагаад нисээд л байдаг. Хэрээ харин тоосон шинж байгаа юм болов уу? Ямартай ч нүүр өгч эсвэл түлхэж байгаа алин болохыг даанч хараад ялгаагүй.
Subscribe to:
Posts (Atom)