Харин одоо ногоонд хачин их дуртай болоод байгаа тал бий шүү.
Тэдний нэг нь Монгол чийзкейкний миний гаргаж авсан жор.
Монгол гэсний учир нь Монголд л хийх боломжтой. Орцоосоо шалтгаалаад л даа.
Жорыг заавартай хамтаар доор оруулж өглөө. Амлалт биелэгдсэн буюу хийх зүйлсийн №3 устгагдана гэсэн үг.
(:
smilers never lose
Жорыг заавал дагах албагүй өөртөө тохируулаад байгаа орцондоо тааруулаад хийвэл бүр сонирхолтой
Жич : Зуухаа / oven -оо 180 'c-д тавиад халаагаарай. Торт- печень жигнэх гэж байгаа бол түрүүлж халаачихсан байхад зүгээр.
1. Эхлээд хэрэгтэй зүйлсээ тодорхойльё
Туслагчид/ Minions /sidekicks/ elves lol
Үнэндээ туслана гэхээсээ илүү үймүүлэгчид гэж болно
Бачка & Мөөг
Тээр зураг авлаа ноомхон гэсэн
нэг нь дуулаад л нөгөө нь зомби болж байгаа юм уу рокер болж байгаа юм уу бүжиглээд эхлэв
Чийзкейкний хамгийн чухал хэсэг бол [надад] суурь печень нь гэж санагддаг тал бий. Багадаа хамгийн гоё нь гэж ирээд үлдээж байгаад иддэг байсан.
Одоо тэгвэл тэр суурийг нь хамгийн эхлээд бэлтгэнэ.
Digestive biscuit -н үртсээр хийдэг юм л даа.
2. Суурь
Ер нь энгийн гурил байсан ч болно бор гурил байсан ч болно арвайн гурил байсан ч болно
Миний хувьд бол аль алиныг нь л хольчихдог юм
baking powder -ыг бүр болохгүй бол бага зэрэг хүнсний содоор орлуулж болно
эсвэл огт хийгээгүй ч болно
цайны халбага = (жижиг халбага)
3 амны халбага (том халбага) бор элсэн чихэн
Цагаан элсэн чихэр байж болно
бас л масло/маргарин/өрөм/цөцгийн тос аль аль нь байж болно
Миний хувьд өөрийн загсаасан өрөм илүү санагддаг
4 амны халбага сүү бага багаар нэмж зуурна
Нялцгай болтол нь нухна
Хэтэрхий хуурай санагдвал сүү эсвэл тосноосоо нэмж өгөөрэй
Энгийн үед бол печений хэвэнд оруулаад жигнэх ч одоо үртэс хэрэгтэй болохоор хуурай үүрмэг чигээр нь тарааж хийгээд жигнэнэ
temp: 180'c -д 10 минут
Аа бас хийх явцдаа инээлдэж амттанаа идэхээ мартав
миний хувьд чавга, хар шоколад
dates and plums
and dark chocolate
Or MARS
3. Чийзкейкний гол хэсэг буюу албан ёсны гол хэсэг
Cheesecake-нд cream cheese буюу савтай түрхдэг бяслаг ордог бол миний тортонд ээдэм орно
Сүү хөөрүүлж байхад гашилчихдаг шүү дээ заримдаа. Тэгвэл үргэлжлүүлж буцалгаад бүрэн ээдсэнийх нь дараа ээдмийг ялгаад шар сүүг нь сайн шүүж аваарай.
Жич: Бор өндөг цагаанаас илүү амттай байдаг. Бас Монгол өндөг авч байгаарай. Импортын өндөг хэр хол замыг туулж хэдэн өдөр өнгөрөөж ирсэн юм бол
#Өндөг тахиа 2-ын өндөг нь анхдагч :p
Өндөг, чихэр, ээдмээ холиод хутгаад байна даа
Зөөлөртөл нь шингэн болтол нь нэг ёсондоо гараа салж унатал нь хутгана
Гэхдээ амтлах таашаал л мэднэ дээ
Хэдэн удаа хийгээд ирэхээр амтаар нь туршиж үзнэ биз ээ
Жимсний чанамал - ваниллин - нэмэлт элсэн чихэр - ер нь бол юу ч нэмж болно
Гол хэсэг нь ингээд болж байгаа юм
Шингэвтэр зуурмаг болно
Гэхдээ хэтэрхий шингэн байвал гурил багыг нэмж болно
1. Үргэлжлэл
Сууриа гаргаж ирэхэд иймэрхүү харагдана
Буталж үүрмэг болгох хэрэгтэй.
Суурь нь 0,5-1 см зузаантай байхад болно.
Суурь нь 0,5-1 см зузаантай байхад болно.
Тортныхоо хэвэнд хийгээд сайн дарж чигчиж өгнө. Ялангуяа ирмэгээр нь.
Эргүүлээд зуухандаа /oven хийнэ.
5 минут?
Миксер ажиллуулах далимаараа төмсний хучмал хийх мах бэлдэж авсан
Сонгино + сармис олон сармис+ лууван+ мах+ бас мах
2. Үргэлжлэл.
Сууриа зуухнаас гаргаж ирээд түрүүн бэлдсэн зуурмагаа дээрээс нь хийнэ. Шингэн учраас өөрөө жигд тархана.
20 минут орчим жигнээд гаргаж ирэхэд доорх байдалтай гарч ирнэ. Хатуураад биетэй болсон байгаа.
Орчин үед какао, молоко бас бус бүтээгдэхүүнүүд дээр үеийнхийгээ гүйцэхээ больчихсон санагддаг юм.
Угсардаг хэвтэйгийн давуу талыг харууллаа.
3. Аарц буюу бас л чухал давхарга
2 аяга аарц + 3 том халбага чихэр хутгаад бүлээн чийзкейкэн дээрээ тараагаад эргээгээд зуухандаа хийж 10 минут жигнэнэ. гэхдээ хөртөл нь зуухнаасаа гаргалгүй байлгана.
Хэрвээ аарц хэтэрхий шингэн байвал бас гурил нэмж болно.
Харин нөгөө талд хэтэрхий өтгөн бол сүү нэмээрэй.
За ер нь бол ингээд боллоо
мартах гэж
4. Хөлдөөлт
Энэ бас чухал амтыг нь суулгаж өгөх ёстой үе шат.
Чийзкейкээ хөрснийх нь дараа хөлдөөгчид 24 цаг байлгах ёстой.
Гэхдээ яахав амсах гээд бүр тэсэхгүй байгаа бол хөлдөөд эхлэх үед зүсээд амсаж болно л доо (:
Хөлдөх тусмаа амт нь илүү гоё болох ёстой юм байгаа юм.
Бүрэн хөлдсөнийх нь дараа гаргаж гэсгээгээд одоо идэж болно.
Гэхдээ орцыг нь хүссэнээрээ өөрчлөөрэй.
Өнөөдөр бол шоколадтай бас
гүзээлзгэний компоттой 2 төрлийн торт хийж туршиж байна
Шоколад: дээрх зааврын дагуу хийх ч аарцыг нь чихэртэй холилгүй цэврээр нь түрхэж жигнээд гаргаж ирсний дараа лаазтай какао түрхэж өгнө
Гүзээлзгэнэ: Үндсэн зааврын дагуу хийх ч шилтэй гүзээлзгэний компот нэмж өгсөн. Шүүс, жимс аль алиныг нь. Хольсоныхоо дараа гүзээлзгэнээ халбагаар хувааж өгнө.
Аарц хийхгүй.
Арай удаан жигнэнэ.
Чацаргана хийвэл өвөрмөц гоё амттай болох ч үр нь идэхэд түвэгтэй болж байна лээ.
Энэ харин интоорын компотны шүүс хольсон аарцтай чийзкейк
Жич: чацарганы пюре болоод үрсэн лууванг холиод зайрмаган дээр тавьж идээд үзээрэй
Дээр олимдиадын материал бэлдэх гээд Хаан жимс баазад түгжигдэхэд чацарганаар ёстой бөмбөгдөж билээ. Хоол нь их эрүүл бас порц ихтэй таалагдсан.
Энэ үед чанасан, давснаас өөр амтлагчгүй луувангаар угтахад сэтгэлд их нийцсэн юм
Дээрээс нь орчин,, тэр дүүжин гүүрэн дээгүүр саран дээр явж байгаа юм шиг явахад төрөх мэдрэмж үү
хэлэх ч юм биш.
Цэв цэвэрхэн цас
Цэнгэг агаар
Амтлаг харагдаж байна.
ReplyDeleteЦасан дээрхи эрвээхийний дүрсийг хийж үзмээр санагдлаа :)
Ёоо зүгээр хараад өлсчихлөө шдээ. Энэний хариуцлагыг хэн хүлээх юм бэ лол
ReplyDeleteэрвээхэй биш ээ сахиусан тэнгэр нтр,, хэхэ
ReplyDeleteбодвол харсан нүд чинь л хүлээнэ биз :p
ReplyDeleteгүүээ би ер нь хийлгэж идье ээ. Бүүр гоё харагдчихлаа. оронд нь би өөр гоё юм хийж өгнөө нээрээ шүү. @gansukhB хөөх чамтай энд таарах гэж. ёстой харагдаж үзэгдээгүй хүн байнадаа.
ReplyDeletemagic eight ball олуулья Яруугаар :p
ReplyDeleteөөх яасан ч хүнд даалгавар юм дээ. Өөр юм алга уу? би хайж л байя
ReplyDeleteөөр ч нээх юм алга даа,, хэхэ,, гэхдээ хийж өгнө гээд ойлгуулчихсанаас хойш хийж өгдөг л байхдаа,, юу ч гэсэн дулаараг
ReplyDeleteүүүкэй :)
ReplyDelete