Зарим дууны ковер нь оригиналь хувилбараасаа илүү санагддаг. Гэхдээ анх дуулсан дуучныг нь орхигдуулж мартаж болохгүй.
Өөр дуучин илүү гоё дуулсан байлаа ч үндсэн дуучныг нь дурдахгүй бол болохгүй.
Гээд надад санагдаад байгаа юм. Тэр дуучин байгаагүй бол энэ дууны ковер байхгүй,, бас тэр дуу дуулагдах байсан ч юм уу?
Хааяа хааяа подноосоо хачин хачин гоё гоё дуунууд олж сонсоно оо.
Сая сонссон 2 гоё ковер. Олж нээсэн дуундаа догдлоод эргэж унтсангүй үүрийн 6 цаг болгочихлоо.
1. Ave Maria, cover by Beyonce
заа яг ковер гэж хэлэх нь тохиромжтой эсэхийг мэдэх юм алга. Үндсэндээ Католик шашинтнуудын магтаалын дуу
http://www.youtube.com/watch?v=rgxfthPHTwc
http://www.youtube.com/watch?v=rgxfthPHTwc
Hail Mary гэж бас өөрөөр нэрлэдэг юм байна. Luciano Pavarotti дуулсан хувилбар бас байдаг.
Царайлаг, хүчтэй, ухаантай, хөдөлмөрч, хотт,, шулуун, гайхамшигтай авьяастай гээд олон талаар магтаж болох дуучин Beyonce-г биширч хүндэлдэг ч зарим дуу нь, ялангуяа Испаниар орчуулж дуулсан дуунууд нь хачин санагдаад. Тэгсэн энэ дууг дуулсан нь тэр сэтгэгдлүүдийг түр бут цохьчихлоо.
2. үүү заа сонирхолтой
Вийзр хамтлаг байна даа. Хип хип хип гээд л Island in the sun дууг дуулдаг. Тэдний сүүлийн үеийн Hurley цомогт Coldplay хамтлагийн Viva la vida дууны ковер багтсан байна.
Цомогт орсон хувилбарыг нь татаж аваад сонсоорой
Дуу нь гоё болохоор ер нь хэр баргийн ковер гоё сонсогдох байх л даа. BBC-н Радио 1-с гаргадаг цомгуудын нэгт орсон Lady Gaga -н хувилбар бас таалагддаг юм.
Be my Chris and I'll be your Gwyneth гээд л үгийг нь өөрчлөөд дуулдаг.
Long live Coldplay!
p.s: 99 шилдэг ковер гээд цувралуудын нэр
Бичиж байхдаа сонссон дуу Cat power - Sea of love (cover)
Сүүлд Al Pacino тоглосон Sea of love (1989) киноны дуу болж нэг хувилбар нь орсон,, Phil Phillips бичсэн. Тухайн үедээ Биллбоардад тэргүүлж байсан дуу.
No comments:
Post a Comment
баярлалаа