Wednesday, July 4, 2012

Ийм л байна


so here it goes

Аварга тосонд явж амарчихаад ирлээ,, нэг өдөр л бүтэн наранд биеэ шарж нүцгэн шалдан гүйсэн


Нөгөө блогтоо нэг юм бичмээр л санагдаад байсан юм
Уул нь маргааш өглөө гэхэд тайлан биччихсэн байх ёстой, тэр нь бас их ажиллагаатай эд ээ, судалгааны ажлын тайлан, тэрийг аавтай хамтарч бичих гэж нэг хавар будаа болтлоо ядраад сүүлдээ бүр зүрхэнд орно гэдэг нь л болчихсон байсан, ядаж байхад анх удаагаа бичиж байгаа нь л тэр юм л даа, дээрээс нь цагийн зөрүү гэж

Өнгөрсөн зун Завхан уруу сар гаруй явж авсан судалгааны тайлан бичих юм.

Өглөө бас багшийг тосох ёстой байснаа  визний асуудал нтр гээд больчихсон байсныг орж ирээд л мэдсэн болохоор өглөө эрт босч бичихээр шийдсэн

Гэхдээ сая замдаа аварга тосонгоос ирэх замдаа машинд их л юм бодож явлаа. Тэгээд нэг шийдэлд хүрсэн, resolution гэж хэлж болно

Бас л нөгөө их юм боддог хэвээрээ, бодоод л бодоод л

Үгүй ер, ер нь яахаар гэж ирээд л тэр

Сая аварга тосонд усанд орж байхад ээж миний таргалсныг гайхсан, зун болоод нэг их анзаараагүй,, яах вэ нөгөө нимгэн сул хувцастай анзаарахгүй явсан юм байж
Орой сэрүүхэн болохоор нь жинсээ, пудволктойгоо углаатахсан багтдаггүй шүү, хаха,, уул нь багтаж байгаа юм гэхдээ чихэлдээд
Тэгснээ учиргүй түүртээд л унтуу хөдлөөд л, хувцсандаа багтаж ядаад л, аль аль нь сул унждаг байсан хувцаснууд

Одоо бүр жоохон жин нэмсэн биш нэг л залхуу хүрээд л аахилаад л байдаг болчихож
Ядаж байхад халуунд тээртэйг нь яана

тэгээд ичиж зовохгүй усны хувцастай хүн амьтанд нүцгэн шалдан харагдаж харагдчихаад,, гэхдээ ээжийн найз нь гоё биетэй гээд гайхаад байсын яадын,, лол
гэнэт сүүлийн орой уур хүрдэг байгаа,, яахаараа ийм гахай шиг амьтан,, пээ ёстой яах гэж,, ер нь л,, ээжээс л болсон,, таргалсныг хэлээгүй,, бас тэгээд энэ тэр,, өвдөж хавдсанаас л боллоо нтр гээд, баахан уурлаж хэвтээд, тэгснээ арга ч үгүй, ийм байгаа нь их юм гээд л

Ер нь хаанаас бүр эхэлсэн бэ гэхээр хонхны баярын өмнөх өдрөөс л эхэлсэн, осолд орсон, хонхны баяртаа аймшгийн царайтай амьтан л орсон, салганаж чичрээд л, уул нь ч нэг их сүртэй юм биш л дээ

тэгээд л тэрнээс хойш шөнө унтахгүй, сэтгэл санааны уналтад орчихоод, бас нэг л бүх юм хэвийн бус болчихоод, хэмнэл гольдрол алдагдчихаад, толгой тархи хавагнаад, хоол хүртэл шингэхгүй гэдсээр дүүрээд хачин болоод байсан юм, гэдэс хэвлийгээр учиргүй хавагнаад л,, юу юугүй дотор муухайрч цээж хорсоод л,, ер нь л нэг эвгүй таагүй байдаг даа, бүх юм бүх юм ль сэтгэл санаа бие физиологи, жинхэнэ нөгөө break out, broke, wasted

Тэгээд ер нь бодож үзлээ, сар хүрэхгүй хугацаанд өнөө ном зохиолд гардагаар бүх юмаа алдаж, бэлхүүсээ алдаж нтр гээд л

7 кг нэмсэн бололтой,, өмнө нь жингээ үздэггүй байсан болохоор барагцаагаар л тааж байна,, гэхдээ энэ аахилж уухилж байгаагаар бол тэрнээс их л байх,, ай яаяа


бас дээрээс нь энэ нүүрээр дүүрэн улаан юмнууд гарчихсан, ураад ураад бөөн шарх одоо

Нэг л хамаг юм эрүүл бус, яг өвчин зовиур байхгүй болсон ч
Үс бас хачин, өрвийсөн, нэг л царай муутай хүн болчихсон, хүн амьтан ч нүд унагадаггүй шүү

Одоо өөрийгөө жаахан тордоно оо,, яах юу байх вэ

Тэгээд ч одоо бие өвдөхөө больсон, бас хэмнэлдээ орохгүй бол, нэг л амьдралаас синк тасарсан хүн

Ер нь л тэгээд турна, турна ч гэж аажимдаа турна биз
Бас өнөө маргаашгүй олон улсын хурал тайлбарлаж орчуулга хийнэ гээд байгаа

Бас турна, бас өөрийгөө тордож жаал өнгө орж царай зүс засахгүй бол болохоо байх нь

Тэгээд хүмүүсийн нүдийг унагана даа яадаг юм, асуултынхаа хариултыг ч олж авна

Бас тэгээд арай эрч хүчтэй болж ирээд стресс маягийн юм нь арилна биз

Нөгөө хачин мэдрэмж байхгүй болж байгаа ч юм шиг, идэвхитэй байхгүй бол, өвдөхөө байсан гэдгээ санаад баярлах хэрэгтэй, бас чамайг амьд байгаад


хүүүүүүүүүүүү


Дотор арай онгойх гэж

Ингэж замбараагүй байгаа бүхнээ гаргахгүй бол болохгүй

нөгөө хамаг юмаа ганцаархнаа дотроо хадгалсаар байгаад хамаг эд эсээ үхүүлдэг шиг байж болохгүй

дээрээс нь надад сул талаа харуулж болдог хүн одоо байгаа

Сайхан энд тэнд нь оруулаад замбараагүй бичих шиг сайхан юм алга

твиттер ч нээрээ сэтгэлийн эмч шүү
 гэхдээ ойрд яг ярилцдаг хүмүүс алга болоод байгаа юм шиг,, хэрэгтэй юм бич нтр гээд л

уул нь бол минийх өөр, юу ч л хамаагүй, дотроо байгаа бүхнээ бичдэг
өөртөө зориулаад
өмнө нь ихэвчлэн хэний ч ойлгохгүй юм бичээд л өөртэйгээ яриад байдаг байсан

Цөөхүүлээ байхад бүгд нэгнээ мэддэг, бие биедээ дэм өгдөг ярилцдаг байсан сан
Одоо хэн нэг хүн ингэлээ тэглээ гэвэл хэрэггүй юм бичлээ гэнэ эсвэл бүр анзаарч байгаа ч хүн байхгүй

Нээээээээээээээх том гүнзгий амьсгаа авав

Дотор уужирна

БҮҮҮҮҮҮҮҮ ЯАААААААААААААААААААААААААААААА

2 comments:

  1. "Бондгорхон" болж байгаа юм байна даа :P

    ReplyDelete
  2. ээ хэлээд юу гэх вэ :p

    ReplyDelete

баярлалаа