Equanimity - хэцүү үе дэх сэтгэл санааны тайван байдал, хяналттай байдал, ааш зан, сэтгэл санааны тогтвортой байдал
|
vibe - хүмүүс хоорондын мэдрэмж, тог, гүйдэл - миний ашиглах утга нь
(a distinctive emotional aura experienced instinctively; a feeling or flavour of the kind specified)
288 өдрийн өмнө
Надад чухал хүн маш бүр маш цөөхөн бий. Гол шалгуур нь юу вэ гэвэл гэр бүл бус. Надад хоёрхон байдаг хүмүүс бий. Гэхдээ тэдний нэг нь гэр бүл.
Надад хамааралтай хүн маш олон бий. Шалгуур байхгүй. Хэрэгтэй үед хэрэгтэй зүйлийг л хийх хэрэгтэй. Чухал үгсийг л хэлэх хэрэгтэй.
Харин заримдаа бүх хорвоо ертөнц үрүү нуруугаа харуулах эрх надад бий.
Ийм эрх хэзээд бий л дээ. Гэхдээ ашиглах нь маш цөөхөн. Хүссэн хүсээгүй, шаардлагатай шаардлагагүй ер нь л бол ашиглахгүй.
Харин зарим хасалтад ашиглах болсон шалтгаан нь ердөө л нөгөө 2 хүний нэг.
Бид хоёрын хоорондох тог их хүчтэй. Тэгсэн мөртлөө маш бат бөх, дулаан.
Заримдаа мэдрэхээр яг л тогонд цохиулж байгаа юм шиг. Инээмсэглэнэ гэдгийг ч нэг үзүүлж өгнө дөө.
Хол байхад гэхдээ сарнидаггүй.
Ойрхон байхад хэзээ ч давхцдаггүй. Тийм л тусгаар.
Цуг байхдаа бүх юмыг хийж болдог тог.
Ярина ярина бас ярина, зөвлөнө зөвлөнө бас зөвлөнө, илэрхийлнэ илэрхийлнэ бас илэрхийлнэ, мэтгэнэ мэтгэнэ бас мэтгэнэ
Хамт байхдаа юу ч хийхгүй байж болдог, зүгээр л хамт байж болдог тэр зүйлийг л тог гээд байгаа юм даа.
Бүр хэтэрхий хүчтэй тог, хамт байхдаа ноттинг хийж болдог тийм л эвтэйхэн - тухтайхан - comfortable тог
Ховорхон л тог. Дээшээ хараад хэвтэж болдог, тархиа амраадаг тог.
Time enjoyed is time not wasted - John Lennon
No comments:
Post a Comment
баярлалаа