Sunday, December 25, 2011

Итгэл

Итгэл гэж нэг юм байна аа
Хаус үзэж байлаа л даа
Гэтэл нэг гэлэнмаа ертөнцийн эзэнд итгэдэггүй мөртлөө түүнд уурлаж хэн ч чадахгүй гэж хэллээ
Хэрвээ уурлаж байна аа гэдэг чинь оршин тогтнодгийг нь үгүйсгэхгүй байна аа, оюун ухаандаа хүлээн зөвшөөрч байна аа гэсэн үг


Энэ ч яах вэ хэлэх гэсэн санаа биш

Хүнд хэн нэгэнд хэзээ ч бүрэн итгэж болохгүй. Итгэлээ гэхэд нөхцөл байдалд нь итгэж болохгүй.
Хэдийгээр ямар ч сайн мэддэг хүн чинь байсан,, юу ч тохиолдож ямар ч шийдвэр гаргасан байж болно, нэг ёсондоо юу ч хийхэд хүрсэн байж болно. Хүн ер нь хэрвээ рациональ байж чадвал боломжит хувилбаруудаас,, бүгдээрээ муу байсан ч хамаагүй хамгийн сайныг нь л сонгодог. Гэтэл тайлбарлах дээрээ алддаг, эсвэл тайлбарлах боломж олгодоггүй.
Над шиг шалтаг шалтгаан тоочих дургүй хүн бол бүр явцгүй. Их зан бардам зангаа гаргаад л тэгээд будаа
Тэгсэн мөртлөө хачин юм аа,, ойлголтыг зөв болгох гэж байж яддаг

Saturday, December 17, 2011

HAB


Суух л юмсан
суух л юмсан
суух л юмсан


Sunday, December 11, 2011

Beekoos

Жон Винстон Леннон / Паул Жеймс МкКартни 

Because the world is round it turns me on
Because the world is round...aaaaaahhhhhh

Дэлхий бөөрөнхий болохоор намайг хөдөлгөдөг

Because the wind is high it blows my mind
Because the wind is high...aaaaaaaahhhh

Салхи хүчтэй болохоор оюун санааг минь нэвт үлээдэг

Love is old, love is new
Love is all, love is you

Хайр хуучин бас шинэ
Хайр бол бүгд бас чи


Because the sky is blue, it makes me cry
Because the sky is blue...aaaaaaahhhh
Тэнгэр цэнхэр учраас намайг уйлуулдаг



Ааааааааааааа


Тэгвэл энэ дуу аймшигтай болохоор намайг дуулуулдаг

Saturday, December 10, 2011

Кино


Кино гоё л доо, гэхдээ кино шиг амьдармааргүй байна аа

Thursday, December 8, 2011

коппи кайт -д

тоть биш болохоор битгий хэлснийг минь давтаад бай
толь биш болохоор хийснийг битгий дуурайгаад бай

Tuesday, December 6, 2011

Wednesday, November 2, 2011

Tuesday, November 1, 2011

October


October                                                                                                                                           10-р сард


Saturday, October 22, 2011

Smile

Smiling once a day is not enough. In my opinion smile the very least  once in every half hour and laugh at least once in every hour



Yaaaawaw smilers never loose

Ямартай ч сэтгэл хөдлөнгуутлаа блогтоо коммент / сэтгэгдэл үлдээж болдог болгочихлоо

Тэгэхээр бас нь нөгөө үл ойлгогдох байдлын нэг. Блогтоо сэтгэгдэл үлдээхийг нь болиулчихсан байсан юм. Яагаад ийм шийдвэр гаргаснаа сайн мэдэхгүй байгаа юм. 

Харин одоо хүмүүсийн сэтгэгдлийг дуртайяа уншинаа


Блогоо нууц байлгасныг нь харин зарим хүмүүс олоод нээчихсэн л байсан (: Тэр үед ямар их дургүй хүрсэн гээч, lol


Dig in

Орчлон

Орчлон гэдэг хүний нэг муу тал нь өөрийнхөө хийж чаддаг зүйлсийг буюу потенциалаа хүмүүсээс нуудаг буюу ил гаргадаггүй явдал. Тэгээд төгс гэгч зүйлийг хайх учраас байнга өөрийгөө голдог.

Гэхдээ сүүлийн үед юм байна шүү голох нь багасаад байгаа. 
Хүмүүсийн хэлсэн үгс, магтаал, харах харц энэ бүгд нөлөөлсөн.
Бас тэгээд олон жилийн өмнөх тэр таагүй сэтгэлд цохилт бас тэгээд сэтгэл санаагаар унагахад хүргэсэн тэр зүйл нь эдгэж эхэлж байгаагийнх байх

Цаг хугацаа үнэхээр олон зүйлсийг анагаадаг
Магадгүй шилжилтийн үе өсвөр насны үе дуусч байгаагийнх ч юмуу, өөрийгөө бусдаас маш өөр содон хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагийнх ч байж болох

Харин өнөөдөр хүмүүсээс сонссон үгс,, хүлээж авсан харц өөрийгөө хайрлахад хүргээд байна аа

Одоо гол нь найз нөхөд гээд уулзалддаг хүрээнийхэн мэддэггүй зөвхөн танил болсон танилцсан хүмүүс мэдсэн мэддэг учраас хүмүүст таниулах ажил бага багаар хиймээр санагдаад байна

Миний хийж байгаа зүйлсийг харвал тийм ч олон хүн хийхгүй л болов уу, чадвар нь байлаа гэхэд хийхэд бэлэн биш байх болов уу даа



Гэхдээ аймар лаг эсвэл онгироодоо хэлсэн үгс биш юм шүү


Ямар ч байсан өөрөөрөө бахархаж байна аа гэдэг үгийг ам бардам хэлье 

Friday, October 21, 2011

Ээлж .............................. ........... .................. Turn


..
 Зүүн нүд минь ээ                                                                                                             My dear left eye

LET THERE BE LOVE

by Oasis


Чи хүссэнээ хэлж болох ч надаас юу ч авч чадахгүй 
Тэгээд хэрвээ ойлгохгүй бол 
хэлэх гэсэн зүйл чинь гарт чинь байхгүй л байна

хайрыг байлга, байлгах ёстой бас хэрэгтэй газарт нь



Хийсэн бүхэн чинь чам дээр эргээд ирдэг
Хийсэн зүйлсээ хэлээгүй гэдэг чинь чамайг ичээж гутаадаг уу
гэхдээ бүгд мэддэг бүгдээрээ мэддэг гэм биш гэдгийг


тэгсэн ч бүгдээрээ гэм гэж боддог


Monday, October 10, 2011

Dear person..


Dear person!
Whoever you are and no matter what you are doing now do you know that

Monday, September 26, 2011

CNVRSTN

Мөөгтэй хийсэн яриа

6 сарын 5нд юм байна,  Маргааш нь эконометрикийн шалгалттай гэсэн үг л дээ, бас 5нд ирнэ гэж хүлээлгэж хүлээлгэж аав маргааш ирэх байлаа

Sunday, September 25, 2011

Бяр




Know your powers.                                                                                                        Хүч чадлаа мэдэр

Үзүүлбэр үзүүлэгч



the entertainer гээд ая байдагдаа, бараг л хүн бүр мэдэх болов уу.
Entertainer  гэдэг үгийг  үзүүлбэр үзүүлэгч гээд хөрвүүлчихлээ



Дургүйг чинь хүргээд байгаа хүн байвал, тийм хүн байвал зүгээр л үзүүлбэр үзүүлж байна л гэж бодоод өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хэлсэн үгээрээ бас хийсэн үйлдлээрээ нүд хорсгосон, дургүй хүргэсэн, уур хүргэсэн, эгдүү хөдөлгөсөн гээд янз бүрийн хүмүүс л энэ хорвоод байгаа. Тэр болгонд нь бухимдах сайхан бас онц зүйл огт биш. Уурлалаа, бухимдлаа, үг хаялаа, хүнд ярилаа гээд юу нь сайхан юм. Тэгээд ч муудалцлаа гэхэд нөгөө хүн нь ямар ч хүн таарах юм билээ. Муугаар бодоход гай гэдэг нь таарч мэдрэл муутай тэгээд бас дээрээс нь бяртай хүн таараад гэмтээж ч болно. Эсвэл далдын хүчтэй бөө мөө байдаг ч юм уу. Ер нь ямар ч байж болох. Одоо цагт болгоомжтой байхад гэндэхгүй.

Тийм болохоор харин ч энэ болгоныг өөртөө сайн байхаар эргүүлэх / харах хэрэгтэй. Сайхан инээгээд л өнгөрөхгүй юу. Инээх чинь сайхан. Гэхдээ тэр хүнийг шоолж биш. Тэр хүн үзүүлбэр л үзүүлж байгаан. Яг кино концерт цирк шиг. Харин чиг таныг инээлгэж байгаа, уураа хянах дадлага туршлага олгож байгаа, ингэвэл муухай харагддаг юм шүү гэдгийг мэдрүүлж байгаа тийм л "ачтан".

Laugh, smile, enjoy. Be open-minded.

Smilers never loose.
Үнэндээ бууж өгч байгаа юм шиг харагдавч үнэнийг нь та өөрөө мэднэ 

Sunday, September 18, 2011

Элээ

Элээ. Элээ хэрээнд дурлачихаад тойроод дагаад нисээд л байдаг. Хэрээ харин тоосон шинж байгаа юм болов уу? Ямартай ч нүүр өгч эсвэл түлхэж байгаа алин болохыг даанч хараад ялгаагүй.

The Jerk (1979)

Men are jerks.

Monday, June 6, 2011

How I knew she was the one


Түүнийгээ мөн гэдгийг хэрхэн мэдсэн бэ буюу жинхэнэ хайр мөн гэдгийг яаж мэдсэн талаар..

Нэлээн дээр бүр дээр энэ нийтлэлийг олж уншчихаад бичнэ дээ гээд л бодоод яваад байсан юм. Санаа нь бол эрэгтэй хүмүүс яаж ханиа, хайртай эмэгтэйгээ мөн гэдгийг нь мэддэг бас ухаардаг талаар хүмүүсийн туршлагаас хуваалцсан байгаа. Гарчгийг нь харин өөрийнхөөрөө жаахан өөрчилчихсөн.

Tuesday, May 31, 2011

sophistication of a 12 year old

it hurts when it hurts 
it really hurts when people act as non human
and it hurts more realising you were taken as granted

Thursday, May 26, 2011

OOTAM

өчигдөр шалгалт өгөх гэж байгаад Р В Х гэсэн гурван үсэг нийлүүлээд хэлэхээр эрвээхий [дуудахаар эрвээхээ] гэсэн үг болдгийг олж нээлээ, лол

юунаас эхэлсэн бэ гэхээр шалгалт өгөх гээд лекцийн зааланд бүгдээрээ аз жаргалтай нь аргагүй сууж байлаа, миний шилийг хүн авчихсан, ангийнхнийхаа хэн нэгэн үрүү нь хартал эрвээхий хэлбэртэй шил зүүчихсэн байхаар нь Р В Х гээд л өөдөөс нь хэлж байсан

тэгээд л Р В Х гурван үсэг яасан гэж..

Monday, March 21, 2011

Өдөр

өдөр бүхэн гайхамшигтай байдаг ч нэг л өдөр магадгүй юу ч болж болно.