Monday, September 26, 2011

CNVRSTN

Мөөгтэй хийсэн яриа

6 сарын 5нд юм байна,  Маргааш нь эконометрикийн шалгалттай гэсэн үг л дээ, бас 5нд ирнэ гэж хүлээлгэж хүлээлгэж аав маргааш ирэх байлаа



За тэгэхээр шалгалтандаа бэлдэнэ дээ гээд өрөөндөө бид хэд суудаг янзаараа л сууж байлаа. Гол ялгаа нь гэвэл ихэнх тохиолдолд бүгдээрээ компьютер дээрээ кино үзэж байдаг бол энэ удаад кино үзэнгээ Орчлон дэвтрээ уншиж байлаа. Ширээний баруун талд, зүүн талд,  мөөг миний өвөр дээр гараад суучихсан [заавал хүний өвөр үрүү мацаад байдаг гээд л хэлээд байдаг юм уул нь]
Тэгээд л бас бус өөр зүйлүүд ээж өрөөгөөр орж ирээд юм ярьж байгаад гарч явах ч юм уу үйл явдлууд болж өнгөрсөн л байх

тэгээд л яг ярианууд эхэлж байгаа юм

Хичээл уншингаа хүүхдүүдэд ярьж өгөхөөр үр дүнтэй байдаг санахад, бас хэрвээ 3 4 5 10 настнуудад өөрийн судалж буй шинжлэх ухаанаа ойлгуулж чадаж байвал гаршиж байнаа, цаад утгыг нь ойлгож байнаа буюу нэг ёсондоо Нобелийн шагнал авахад ойртож байнаа гэсэн үг,, лол

quarterly data - money demand мөнгөний эрэлт гээд л уншлаа,
                     мөөгжи: мөнгөний эрэлт гэж юу юм?
                     орчлонжи: надад / чамд мөнгө хэрэгтэй байнаа гэсэн үг
                     мөөгжи: аан [ойлгосон харц]
инээлдэв
GDP дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт [юу гэж тайлбарлаж өгснөө санахгүй байна, ямартай ч ойлгосон бас бид хэд инээсэн]


Орой тийшээ болж за хичээлээ уншдаг хэрэг, ширээнээс ховхорч компьютороос холдож ор уруугаа суусан. Намайг будаатай дуртай цайгаа ууж байхад мөөг хажуунаас цайнаас чинь ууя ямар цай вэ гэхээр нь хортой цай гээд л хэлээд орхисон хөхө [хөхө гэдэг нэг чухлаас чухал чухмаас чухам нэг үг байдаг юм аа].
 Энэ чинь өдөр байсан будаатай цай байна

Гэхдээ 2 цайны уутны уяатай уруу нь зааж энэ нь будаатай цай, нөгөөтөх нь л гэдэсний цай гэснээ нүд том болж харц нь серёзный болоод
Та өдөр надад уулгаа биздээ!!! энэнээс өөр үг санаанд нь орж ирээгүй байх, лол

За тэгээд орондоо орох гээд мөөг хэрвээ надтай унтвал үлгэр ярьж өгье гэж хэлээд эконометрикийн дэвтэрнээсээ уншиж өглөө. [уул нь мөөг надтай одоогийн байдлаар 21 удаа цуг унтах дутуу байгаа. энэ өдөр 22 болж хувирсныг доороос харагдах байх]


Хичээл үргэлжилж хэлбэлзэл буюу вариац нь тогтмол, цаг хугацаанд
                     мөөгжи: хэлбэлзэнэ гэж юу гэсэн үг вэ?
завины хээтэй дэрний уутыг зааж өөрчлөгдөнө гэсэн үг, жишээлбэл мөөг надтай унтвал бор биш болно энэ бол өөрчлөгдөх зүйл

[манай гэрийхэн ээжжиг дуурайгаад цагаан харин мөөгжи аавжиг дуурайгаад бор, тэгээд хэрвээ би аавтай унтвал бор болно, тэгчихсэн юм гэж тайлбарлаж байсан болно]

харин энэ хана бол өөрчлөгдөхгүй гээд Харри Поттержитай ханаа заав.

                     мөөгжи: гэхдээ энэ цаасыг нь сольчихвол энэ чинь тогтмол биш гэсэн үг үү 
хаха, бахархах сэтгэл төрөөд янзын сонин хүүхэд вэ, гэтэл цаанаас харин ч ухаантай байгаа биз гэсэн дуу хадлаа

Заа тэгээд үргэлжлээд болдоггүй бор мөөгийн тухай үлгэрийг ярьж өглөө. 
Бас лифт гацах байх гэсэн хариултыг ямар нэгэн үгэнд мөөгжи өгсөн.
Тэгээд юм ярьж ярьж байгаад яг унтахаа босон өрөө үрүүгээ яваад өгсөн. Ингээд л 22 гэдэг тооны учир.
Яг одоогоор бол  буурч өсөөд дахин буураад өсөөд 28 болчихсон байгаа.




112 хоногийн өмнө болсон явдал болохоор тийм ч сайн бүрэн санадаггүй хө.


 Мөөгжи бол манай бага дүү, хилэнцийн ордондоо яг тохирсон, яах аргагүй үнэнч хилэнц wimpy - гомдомтгой айлын бага
бас легог аймшгийн мундаг эвлүүлдэг, уяагаар юм боох дуртай [миний гар хөл, тоглоом гээд л]
зургийг хүүхэд шиг биш том хүн шиг абстракт зурдаг
Миний подонд хайртай болохор надад  хамгийн их хайртай гэж хэлдэг
хөхө үгний мастер
6 нас хүрэх гэж яваа
өвгөн стильтэй мөлзөн духтай гэдэг юмдаа
1 дүгээр ангийн онц сурлагатан
kiss me kiss me say thatcha kiss me гэж дуулдаг
нэг хариугүй жаал бий

No comments:

Post a Comment

баярлалаа