Monday, September 26, 2011

CNVRSTN

Мөөгтэй хийсэн яриа

6 сарын 5нд юм байна,  Маргааш нь эконометрикийн шалгалттай гэсэн үг л дээ, бас 5нд ирнэ гэж хүлээлгэж хүлээлгэж аав маргааш ирэх байлаа

Sunday, September 25, 2011

Бяр




Know your powers.                                                                                                        Хүч чадлаа мэдэр

Үзүүлбэр үзүүлэгч



the entertainer гээд ая байдагдаа, бараг л хүн бүр мэдэх болов уу.
Entertainer  гэдэг үгийг  үзүүлбэр үзүүлэгч гээд хөрвүүлчихлээ



Дургүйг чинь хүргээд байгаа хүн байвал, тийм хүн байвал зүгээр л үзүүлбэр үзүүлж байна л гэж бодоод өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хэлсэн үгээрээ бас хийсэн үйлдлээрээ нүд хорсгосон, дургүй хүргэсэн, уур хүргэсэн, эгдүү хөдөлгөсөн гээд янз бүрийн хүмүүс л энэ хорвоод байгаа. Тэр болгонд нь бухимдах сайхан бас онц зүйл огт биш. Уурлалаа, бухимдлаа, үг хаялаа, хүнд ярилаа гээд юу нь сайхан юм. Тэгээд ч муудалцлаа гэхэд нөгөө хүн нь ямар ч хүн таарах юм билээ. Муугаар бодоход гай гэдэг нь таарч мэдрэл муутай тэгээд бас дээрээс нь бяртай хүн таараад гэмтээж ч болно. Эсвэл далдын хүчтэй бөө мөө байдаг ч юм уу. Ер нь ямар ч байж болох. Одоо цагт болгоомжтой байхад гэндэхгүй.

Тийм болохоор харин ч энэ болгоныг өөртөө сайн байхаар эргүүлэх / харах хэрэгтэй. Сайхан инээгээд л өнгөрөхгүй юу. Инээх чинь сайхан. Гэхдээ тэр хүнийг шоолж биш. Тэр хүн үзүүлбэр л үзүүлж байгаан. Яг кино концерт цирк шиг. Харин чиг таныг инээлгэж байгаа, уураа хянах дадлага туршлага олгож байгаа, ингэвэл муухай харагддаг юм шүү гэдгийг мэдрүүлж байгаа тийм л "ачтан".

Laugh, smile, enjoy. Be open-minded.

Smilers never loose.
Үнэндээ бууж өгч байгаа юм шиг харагдавч үнэнийг нь та өөрөө мэднэ 

Sunday, September 18, 2011

Элээ

Элээ. Элээ хэрээнд дурлачихаад тойроод дагаад нисээд л байдаг. Хэрээ харин тоосон шинж байгаа юм болов уу? Ямартай ч нүүр өгч эсвэл түлхэж байгаа алин болохыг даанч хараад ялгаагүй.

The Jerk (1979)

Men are jerks.