Wednesday, March 28, 2012

Салхи

Салхи, шуурганы өмнөх хүчтэй, тэгсэн мөртлөө нэг л хамаг юмыг мартуулсан тийм салхи

Яг одоо сургууль дээрээ тэнхмийнхээ лаб-д ганцаараа сууж байна. Цонх бас хаалга онгорхой болохоор салхилаад л. Нээх гоё,, дээрээс нь энэ явж байгаа дуу, Солирын бороо гээд нэг Хятад сериалын дуу, Penny Dai гээд эмэгтэй дуучин дуулдаг Ne yao de ai гээд киноноос нь ч болсон байх дуртай дуртай
Гэснээс сургууль дээр хүн хүлээгээд өөрийгөө урхинд оруулчихсан сууж байна. Сургууль дээр ажилтай гэж хэлсэн учраас л тэр

Литв нэг дуу мэддэг юм л даа, Солиарис гээд дуучны Jausmas гэдэг дуу.

Подны цэнэг дууссан болохоор дууг гүйлгэж эсвэл дуртай дуугаа сонгож сонсох боломж алга. Нэг бодлын энэ нь илүү дээр байдаг юм аа. Тэгэхгүй болохоор дууг бүтэн сонсохгүй бас юу сонсохоо мэдэхгүй гээд л

Тэр ч яах вэ. Салхи

Багадаа салхинд дургүй гэсэн чинь нэг найз маань Энэтхэгт амьдраад үз, салхинд дуртай болно гэж билээ. Гэхдээ миний дуртай салхи бол энэ



Хөдөө байхад л салхи болоод хамаг юм хийсээд л хүн болгон сандарч эхэлнэ. Гадаа байгаа хувцас, сав суулга гээд л оруулах гээд гүйлдэнэ. Бас хонь хургаа хашна гээд л.

Яг ингээд гүйж байснаа гэнэт зогсоод салхи үсийг араас хийсгээд орчингоо болж байгаа зүйлсийг салхийг мэдрэх маш гоё. Нэг л тийм үгээр хэлшгүй гоё,, олон хүн мэдэх байх л даа.

Яг салхи салхилаад л хүйтэн юм шиг мөртлөө даарахгүй, хүмүүс гүйлдээд л эсвэл бүгдээрээ ажлаа амжуулаад гэр гэртээ хоргодчихсон

Тэгээд л гүйж байснаа гэнэт зогс, Дотор чинь хайлж байгаа юм шиг тэгээд бас нэг их амар амгаланг мэдэрнэ

Өлгийдөж авч байгаа юм шиг

Friday, February 3, 2012

Random thoughts



Here are some quotes, I've thought of, just in case I get famous,, lol

Sunday, January 29, 2012

Монгол чийзкейк (cheescake)


Хөгшрөөд том болоод гэх юм уу илүү натурал амтанд дуртай болоод байгаа. Жишээлбэл 20 жил амьдрахдаа ногоо идэлгүй амьдарсаан. лол
Харин одоо ногоонд хачин их дуртай болоод байгаа тал бий шүү.

Тэдний нэг нь Монгол чийзкейкний миний гаргаж авсан жор.
Монгол гэсний учир нь Монголд л хийх боломжтой. Орцоосоо шалтгаалаад л даа.



Жорыг заавартай хамтаар доор оруулж өглөө. Амлалт биелэгдсэн буюу хийх зүйлсийн №3 устгагдана гэсэн үг.

(: